2024-07-23

КРИСТАЛ ТОП ГРУПП компани нь 2018 оноос хойш байгаль орчны хамгаалал, цэцэрлэгжүүлэлт, мод ургамал тарималжуулах нийгмийн хариуцлагын хүрээнд 87 га газар, нийт үнийн дүнгээр 3,7 тэрбум төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:

  • 2019 онд 120 ширхэг улиас
  • 2020 онд 2000 ширхэг улиас
  • 2021 оны хавар 3000 ширхэг улиас болон 1000 ширхэг бургас, нийт 6620 мод, бургас тарьж, тарималжуулсан.

Байгалийн унаган төрхийг нь сэргээх зорилгоор олон наст согоовор, өрхөг тариалснаас гадна олон наст ургамлын ургах нөхцөлийг сайжруулах зорилгоор, нөмөрлөгч ургамлаар цагаан арвай зэрэг 6850 кг үр тарианы үрсэлгээ суулгацын ажил хийж тариалсан байна.

43
3-13-2
5-15-2
7-17-2
2-12-2
4-14-2
6-16-2

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ОРОН НУТАГТАЙ ХАМТРАН ДАРААХ АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН

Кристал Топ Групп компани нь нийт 400 гаруй ажиллагсадтай ба орон нутаг, сумын иргэдийг ажлын байраар хангаж ажиллахыг тэргүүн зорилго болгодог. Компанийн нийт ажиллагсдын 20% ба түүнээс дээш хувийг орон нутгийн иргэд байдаг.

Нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагтай хамтран дараах ажлыг хийж гүйцэтгэсэн ба үнийн дүнгээр 1.000.000.000 /нэг тэрбум/ санхүүжилтийг гаргаж гүйцэтгэсэн байна.

  • – Баянгол суманд Ахмадын өргөө, хүүхэд залуучуудын хөгжлийн төв
  • – Сэлэнгэ аймгийн Амарбаясгалант хийдийн сэргээн засах засварын ажилд дэмжлэг үзүүлсэн.
  • – Баянгол суманд Хашаа төсөл
  • – Баянгол сумын хогийн цэгт олон жил хуримтлагдсан хогийн цэвэрлэгээ
  • – Баянгол сумын төв замыг грейдерээр сэргээн засах, тэгшлэх зэрэг ажлуудыг 2017 оны хавраас өнөөдрийг хүртэл сум орон нутгийн удирдлагуудтай хамтран гүйцэтгэж хийж ирсэн.

Орон нутаг, сумын ард иргэд, малчидтай дараах чиглэлийн дагуу хамтран ажиллаж шаардлагатай тусламж, үйлчилгээг тухай бүр үзүүлсээр ирсэн.

  • – Малчдын хүсэлтийн дагуу ахуйн ундны худаг гаргаж тохижуулж өгөх
  • – Малчдын мал аж ахуйг дэмжиж хадлан тариалан бэлтгэх хугацааны түлш, бензин болон техникийн тусламж үзүүлэх
  • – Малчдаас цагаан идээ сүү тараг, мах зэрэг хүнсийг худалдан борлуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг тасралтгүй хийж ирсэн.