2024-05-03

Мэндчилгээ

Кристал Топ Групп”-тэй хамт байгаа эрхэм танд баярлалаа.

2013 онд салбартаа сайн туршлагуудыг хэрэгжүүлж, нийгэмдээ, түншүүддээ, ажилтнууддаа үнэ цэнийг бүтээх зорилгоор “Кристал Топ Групп” компани үүсгэн байгуулагдсан.

Бизнесийн салбарт гараагаа эхэлснээс хойш 10 жилийн хугацаанд баг, хамт олны хүчээр бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлж 5 бизнесийн чиглэлд 9 охин компани (Кристал топ майн ХХК, Би энд Юу Майн ХХК, Тайхаржин майнинг ХХК, Сартуул орд ХХК, Дабл кристал ХХК, Экскютив эксэлэнс ХХК, Кристал тод майнинг сервис ХХК, Их хар ХХК, Цахиуртын дөрөлж ХХК), 400 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.

Аливаа байгууллагын 10 жил гэдэг бага хугацаа ч энэ хугацаанд бид нийгмийн хариуцлагатай, шударга, анхдагч, шинэлэг байж ажлын байрыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх, улс орондоо тустай үлгэрлэгч компани болгохын төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.

Хэдийгээр цаг үеийн нөхцөл байдлын өөрчлөлттэй зэрэгцээд олон сорилтууд бий болж байгаа ч бидний хувьд сорилтыг цоо шинэ боломж болгон хурдтай өөрчлөгдөн хөгжих, суралцах таатай боломж гэж харж байна.

Та бүхэнд хамт олныхоо өмнөөс талархлаа илэрхийлж, сайн сайхныг хүсье.

  • Э.БОЛОРХҮҮ
    ТУЗ-ИЙН ДАРГА  
    КРИСТАЛ ТОП ГРУПП