ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭНД
Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатай, цахилгаан эрчим хүчний хэрэглээг хэмнэсэн шинэ дэвшилтэт технологийг компанийн үйл ажиллагааны бүх шатанд нэвтрүүлэх, бүтээгдэхүүн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, орчин үеийн сэргээн засварлах арга технологи, үйлчилгээг нэвтрүүлэх түүхий эдийн эрэл хайгуулын ажлыг орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурлан явуулах.
Тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, үйлдвэрлэлийн насжилт өндөртэй, элэгдсэн технологийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг үе шаттайгаар сайжруулж, шинэчилж ажиллана.
ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД
Компанийн алсын хараа, эрхэм зорилго, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чадварлаг, мэргэжлийн хүний нөөцийн бүрдүүлэлтийн бодлогыг боловсруулж, хүний хөгжлийг эрхэмлэн, шударга хөдөлмөрийн харилцааг бүрдүүлж ёс зүйтэй, эвсэг, хамтын соёлыг төлөвшүүлж, хүний нөөцийн өгөөжийг дээшлүүлэхэд оршино.
Хүний эрхийг дээдлэн жендерийн тэгш эрхтэй, нээлттэй ил тод, шудрага үнэлгээ, ёс зүй, хар Ажилтны сурч боловсрох, ажил мэргэжлээрээ, ажлын байрандаа өсөн хөгжих нөөц бололцоог бүрэн хангаж, өндөр чадвартай багийг бүрдүүлж ажиллана.
БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГЫН ХҮРЭЭНД
Компани байгаль орчныг нэн тэргүүнд тавьж, учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, байгалийн баялагийг зохистой ашиглах, нөхөн сэргээлтийг Монгол Улсын хууль, дүрэм журам, стандартын дагуу хийж гүйцэтгэж, өөрийн хөрөнгөөр олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллаж байна.
ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН БОДЛОГО
Уул уурхайн салбарын хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал нэн чухалд тооцогддог. Энэ ч утгаар үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд ажиллагсад, гэрээт гүйцэтгэгч болон олон нийт, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны шаардлагад анхаарч, ач холбогдол өгч ажиллаж ирсэн.
Компани эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндсэн чиглэлд “Гол зарчим-Хөдөлмөрийн аюулгүй байдал” гэсэн суурь бодлогыг баримтлан Монгол Улсын ХАБЭА-н тухай хууль стандартад нийцүүлсэн ХАБЭА-н бодлого, ХАБЭА дүрэм, заавар, стандартыг удирдлага болгон ажиллаж байна.